АНУ-ын виз мэдүүлэх ярилцлагад нас харгалзахгүй биечлэн ирэх шаардлагатай боллоо

2025 оны есдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн АНУ-ын виз мэдүүлэгч /цагаачлалын бус виз/ бүр нас харгалзахгүйгээр ярилцлагад биечлэн ирэх шаардлагатай боллоо. Үүнд бүх насны хүүхдүүд хамаарна хэмээн Монгол дахь Америк Нэгдсэн Улсын Элчин Сайдын яамнаас мэдээллээ.
Тодруулбал өмнө нь АНУ-ын Цагаачлалын бус виз (nonimmigrant visa) авахад насанд хүрсэн хүмүүс л ярилцлагад заавал ирж, хүүхдүүд ихэнх тохиолдолд ярилцлагаас чөлөөлөгддөг байсан. Тухайлбал:
- 14-16 хүртэлх насны хүүхдүүд: Ихэнх консулын газрууд ярилцлагаас чөлөөлж, зөвхөн бичиг баримт нь бүрэн байвал виз олгодог байсан.
- 13 хүртэлх нас: Ихэнх тохиолдолд ярилцлагагүйгээр эцэг эхийн хамтаар виз авч болдог байсан.
Харин 2025 оны 9-р сарын 2-оос бүх насны виз мэдүүлэгчид, хүүхдүүд ч мөн адил биечлэн ирж ярилцлагад орох шаардлагатай боллоо.
Сэтгэгдэл үлдээх