АНХААРУУЛГА: Хаан банкны нэрийг ашиглан хуурамч мессеж илгээн, иргэдийг залилах үйлдэл гарч байна

Залилагч этгээдүүд төрөл бүрийн утасны дугаараас линк, текстээ хувирган мессеж илгээх тохиолдол гарч байгаа тул эрхэм харилцагч та энэ төрлийн мессэж, чат хүлээн авсан бол линк дээр даралгүй шууд устгахыг зөвлөж байна.
Мессежээр ирсэн холбоос дээр дарж, хувийн мэдээллээ оруулсан бол та интернэт банкны нууц үгээ яаралтай солих эсхүл үйлчилгээгээ шуурхай идэвхгүй болгох арга хэмжээ авна уу.
Банк харилцагчийн нууцлалтай мэдээлэл буюу Интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг оруулахыг шаардсан хүсэлт хэзээ ч илгээдэггүй тул харилцагч та болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон цахим хэтэвчээ хамгаалаарай.
Сэтгэгдэл үлдээх