Цэс Close

АНЭУ-д нэг жилд ордог хэмжээний бороо 12 цагийн дотор орсны улмаас сүүлийн 75 жилд болоогүй их үер буужээ

Арабын Нэгдсэн Эмирт Улсад /АНЭУ/ сүүлийн 75 жилд бүртгэгдээгүй хамгийн их хэмжээний хур тунадас оржээ.

Тус улсын цаг уурын үндэсний төвөөс мэдээлснээр, Абу-Даби эмиртээс зүүн зүгт орших Эль-Айн хотод 24 цаг хүрэхгүй хугацаанд 254.8 мм хур тунадас унасан байна. Энэ хотод АНЭУ-ын цаг уурын гол станц байрладаг ажээ. Энэ нь тус улс цаг уурын түүхэнд байгаагүй үзэгдэл болж байгаа юм.

Улмаар автомашинууд, онгоцны буудал, худалдааны төв зэрэг барилга байгууламжууд усанд автсан байна. Үүний улмаас Дубайн онгоцны буудал хагас цагийн хугацаанд үйл ажиллагаагаа зогсоосон байна.

Дубай хот нь цаг уурын халуун, хуурай уур амьсгалтай бөгөөд их хэмжээний бороо орох нь ховор үзэгдэл юм. Иймд ихэнх дэд бүтэц нь байгаль, цаг уурын ноцтой үзэгдэлд тэсвэртэй биш байдаг аж. Хүний оролцоотой уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор цаашид ч аадар борооны давтамж нэмэгдэнэ гэдгийг эрдэмтэд хэлж байна. Өөрөөр хэлбэл агаар мандал халах тусам илүү их чийг хуримтлуулж, тэр нь бороо болон орох юм.

Түүнчлэн Оманд болсон үерийн улмаас 18 амиа хүн амиа алдаад байна.

Эх сурвалж: The guardian

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах