АН иргэдийн амь нас, эрүүл мэндээр дэнчин тавьж улстөржлөө
АН-ын дотоод маргаан хурцадсаар эцэстээ намаасаа хальж, гудамжинд гарч буруутныг бусдаас хайж эхэллээ.
Өнөөдөр цар тахлаас болж хоногтоо мянга мянгаараа хүмүүс халдвар авч, өдөртөө хэд, хэдээрээ амь насаа алдаж байна. Цэвүүн цагт иргэдээ талцуулан Төв талбайд цуглуулж байгаагаас харахад Ардчилсан намынханд иргэдийн амь нас, эрүүл мэндээс илүү эрх мэдэл чухал байгаа бололтой.
АН-ын хоёр хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх дотоод маргаанаас болж монголчууд бид бүх нийтээрээ эрсдэлд орж, өвдөх ёсгүй юм. Монгол Улс шүүхтэй, хуультай орон. Дотооддоо асуудлаа шийдэж чадахгүй бол хуулиар маргаанаа шийдүүл АН-ынхаан. Ковидын аюулыг дарахаар мянга мянган эмч, цагдаа нар өдөр шөнөгүй ажиллаж яваа. Иргэд олон нийтийг эмх замбараагүй байдал руу битгий түлх, турхир. Амар тайван байлга.
Т.ЭРДЭНЭ
Сэтгэгдэл үлдээх