АН-ын даргыг сонгох санал хураалт болж байна
![](https://niitlel.mn/wp-content/uploads/2023/01/234472-27122018-1545888387-414692674-ardchilsan_nam-1.jpg)
АН-ын Их хурал болж байна. Ардчилсан намын ээлжит бус Их хурлаар даргаа сонгох юм. АН-ын даргад УИХ-ын гишүүн С.Одонтуяа, УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, Лу.Гантөмөр, З.Нарантуяа нарын дөрвөн хүн нэр дэвшсэн бол өнөөдөр С.Одонтуяа нэрээ татсан юм. Тиймээс үлдсэн гурван нэр дэвшигч болох УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, Лу.Гантөмөр, З.Нарантуяа нараас даргаа сонгоно.
Яг одоо санал хураалт явуулж байгаа бөгөөд санал хураалтын дүнг нэгтгэн даргаар сонгогдсон хүнийг зарлах юм.
Сэтгэгдэл үлдээх