Цэс Close

АТГ: Улсын хэмжээнд ХАСХОМ-ийн бүрдүүлэлтийн ажил 65.8 хувьтай байна

Авлигын эсрэг хууль тогтоомжид зааснаар нийтийн албан тушаалтнуудын ХАСХОМ-ийг бүртгэх ажлыг Авлигатай тэмцэх газраас зохион байгуулж байна. Үүнд 2023 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн 09.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 32,8 мянган албан тушаалтан буюу нийт мэдүүлэг гаргагчдын  65.8 хувь нь 2022 оны ХАСХОМ-ээ шинэчлэн мэдүүлжээ. 2022 оны ХАСХОМ-ийг шинэчлэн гаргасан байдлаас үзэхэд Усны газар, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Тагнуулын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын мэдүүлэг гаргагчдын 90 ба түүнээс дээш хувь мэдүүлсэн үзүүлэлттэй байгаа аж.  Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Улсын Дээд шүүх, Шүүхийн сахилгын хороо, Барилга, хот байгуулалтын яаманд мэдүүлэг гаргах явц 20-иос доош хувьтай байна.

Мэдүүлгээ шинэчлэн гаргах хугацаа дуусахад 13 хоног үлдсэн тул мэдүүлэг гаргагч та бүхэн хуульд заасан үүргээ биелүүлж мэдүүлгээ үнэн зөв, бүрэн гүйцэд мэдүүлнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах