Цэс Close

А.Ариунзаяа: Хүүхдийн 100 мянган төгрөгийг маргааш олгоно

ХХҮЕГ-аас хүүхдийн мөнгийг долдугаар сарын 20-нд олгох талаар өнөөдөр мэдээлсэн. Гэвч салбарын сайд нь долдугаар сарын 9-нөөс олгоно гэж мэдэгдлээ.

ХНХ-ын сайд А.Ариунзаяа "Өчигдөр УИХ-ын нэгдсэн xуулганаар Монгол Улсын 2021 оны төсвийн тодотгол батлагдсан. Ковид цар тахлын үед ард иргэд, өрх гэр бүлийн орлого хамгаалах чиглэлд хүүхдийн мөнгөний хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэн дүнгээр буюу 100 мянган төгрөгөөр 2022 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл үргэлжлүүлэн олгох шийдвэр гарсан.

Мөн бид энэ хүнд үед хэдийгээр баяр наадам тэмдэглэн өнгөрүүлэхгүй, хойшлуулах шийдвэр гаргасан хэдий ч бүх нийтийн амралтын өдрүүдийг хэвээр нь үлдээсэн. Иймээс иргэдийг гэр бүлийн орчинд, олны хөлөөс хол, агаар салхинд халвдар хамгааллаа сахин Наадмын амралтын 9 хоногоо ая тухтай, аюулгүй өнгөрөөхийг уриалж байна. Маргааш буюу долдугаар сарын 9-нд хүүхдийн мөнгө олгоно" гэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах