Манай улс дөрөв дэх ээлжийн 30.420 тун файзер вакциныг хүлээн авлаа

Хуваалцах

Дөрөв дэх ээлжийн 30.420 тун файзер вакцин Монгол Улсад буулаа.  Монгол Улсын Засгийн газар ба Pfizer Inc (Pfizer/Biontech) компанийн хооронд байгуулсан гэрээний хүрээнд нийлүүлэх 2.5 сая Файзер – Comirnaty вакцины 285.300 тунг ийнхүү хүлээн аваад байна.

Тодруулбал өмнө нь манай улс

  • зургаадугаар сарын 30-нд  85.410 тун вакциныг
  • зургаадугаар сарын 23-нд 85.410 тун вакциныг
  • зургаадугаар сарын 16-нд 84.240 тун вакциныг тус тус ирсэн гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн