Цэс Close

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар барилгын салбарын гавъяатуудад хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 02-р сарын 05-ны өдрийн 14 дүгээр зарлигаар "Хөтөлийн Цемент-Шохой” ХК-ийн Техникийн асуудал эрхэлсэн дэд захирал Дамирангийн Валяхүүг “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан”, “Энгүүн Оргил” ХХК-ийн ерөнхий захирал Загдын Туулыг “Гавьяат барилгачин” цол тэмдэгээр шагналаа.

Барилгын салбараас ШИНЭЭР төрөн гарсан Гавьяатуудыг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.Төрийн дээд шагналаар шагнагдсан манлайлагчдад баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн, барилгын салбарт олон жил ажилласан туршлага, мэдлэг чадвараа залуу инженер, техникийн ажилтнуудыг сургах, дадлагажуулахад хувь нэмрээ оруулахыг хүслээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах