Цэс Close

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ БОЛОН ХАРЬЯА БАЙГУУЛЛАГА ТӨСЛИЙН НЭГЖҮҮД НЭГДЭН УОК-Т 26,2 САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАЛАА

Коронавируст халдварыг тогтоон барих, тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд ажиллаж байгаа Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яам, бусад мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Барилга, хот байгуулалтын яам, харьяа байгууллага, төслийн нэгжүүд болон нийт ажилтан, албан хаагчид нэгдэж 1-3 өдрийн цалин буюу 26,2 сая төгрөгийг Улсын онцгой комисст хандивлалаа.
Хандивыг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуянд гардуулан өгөв. Дэлхийн нийтээр эрчимтэй тархаж буй коронавирусийн халдварыг манай улс дотооддоо алдаад буй ч голомтыг олж тогтоон барих, урьдчилан сэргийлж, ард иргэдийнхээ эрүүл мэнд, амар тайван байдлын төлөө хүнд нөхцөлд ажиллаж буй Улсын онцгой комиссын хамт олонд талархаж буйгаа хамт олныхоо өмнөөс илэрхийллээ.
ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян Коронавируст халдвар \Covid-19\ цар тахалаас урьдчилан сэргийлэх бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ хүнд нөхцөлд хандив өргөж байгаа албан хаагч нарт талархал илэрхийлье. Та бүхний хандив бидний ажилд маш их тус болно. Монголын ард түмэн энэ цар тахалыг хохирол багатай давахын тулд хамтдаа хичээж байгаад талархаж буйгаа хэллээ.
“COVID-19” вирусын тархалтыг тогтоон барих, урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй үйл ажиллагаанд шаардагдах зардалд зориулан Барилгын салбарын 9 байгууллага нэгдлээ.
Барилгын салбарын компаниуд,
• Барилга,хот байгуулалтын яам
• Барилгын хөгжлийн төв ТӨААҮГ
• Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар
• Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл
• “Ногоон нуур
• Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл
• Дархан хотын бохир усны менежментийн төсөл
• Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төсөл нийт 26,2 сая төгрөгийг УОК-т хандивлалаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах