Маргаашнаас ихэнх нутгаар өдөртөө дулаарна

Хуваалцах

Энэ сарын 16-25-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

16, 17-нд нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна

18-наас ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

Хур тунадас: 16-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 20-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 16, 17-нд нутгийн зарим газраар, 18-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 16, 17-нд ихэнх нутгаар хүйтэн байх боловч бусад хугацаанд Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -10…-15 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -5…-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -11…-16 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Бүх хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 17-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 17-нд хүйтэн байх боловч бусад хугацаанд шөнөдөө -12…-17 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан байна.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн