Цэс Close

БНХАУ-ОХУ: НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр ганц талын хориг арга хэмжээ хэрэгжүүлэхийг эсэргүүцэж байна

Niitlel.mn сайтын сэтгүүлч Ц.Эрдэнэтуяа БНХАУ-аас мэдээлж байна. 

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-д хийж байгаа айлчлалын үеэр "Шинэ эриний иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх тухай БНХАУ, ОХУ-ын хамтарсан мэдэгдэл”-д ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путмний хамт гарын үсэг зуржээ.

БНХАУ-ын даргын Москвад хийсэн төрийн айлчлалын хоёр дахь өдрийн дараа Владимир Путин, Ши Жиньпин нар хэвлэлийн бага хурал хийжээ.

Тэд Украины дайныг зогсоох талаар ямар ч тохиролцоонд хүрээгүй эсвэл Путин, Ши нар уг тохиролцооныхоо талаар олон нийтэд ярихгүй байхаар шийдсэн бололтой гэж ВВС мэдээлэв. Ши Жиньпиний хувьд энэ нь БНХАУ-ын даргаар улиран сонгогдсоноос хойших анхны албан ёсны гадаад айлчлал юм. Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн хувьд энэ нь өнгөрсөн гуравдугаар сарын 17-нд Олон улсын эрүүгийн шүүхээс түүнийг баривчлах шийдвэр гаргаснаас хойш гадаадын удирдагчтай хийсэн анхны уулзалт болж байна.

"2030 он хүртэлх Орос-Хятадын эдийн засгийн хамтын ажиллагаанд гол салбаруудыг хөгжүүлэх төлөвлөгөөний тухай" зэрэг 14 баримт бичиг, хоёр хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан гэж мэдэгдэв. Айлчлалын үеэр Хятадын удирдагч Владимир Путиныг энэ жил өөрт тохиромжтой цагтаа Хятадад айлчлахыг урьжээ.

“Вашингтон Пост” сонин энэ урилгыг БНХАУ Оросыг дэмжиж буйн илрэл гэж нэрлэжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Ши Жиньпиний Москвад хийсэн айлчлалын талаар тайлбар хийхдээ, Путиныг гэмт хэрэг үйлдэхэд нь "дипломат хамгаалалт" болж байна гэж Хятадын удирдагчийг буруутгажээ. Хэлэлцээний дараа хийсэн хэвлэлийн бага хурлаар Путин Хятадын Украин дахь энх тайвны төлөвлөгөөг дурдаж, "Баруун болон Киев үүнд бэлэн байгаа цагт" үүнийг зохицуулах үндэс суурь болгон авч болно гэв. Ши Жиньпин "Бээжин НҮБ-ын дүрмийг баримталж, энх тайван, яриа хэлэлцээг дэмжинэ" гэж удаа даараа хэлж байгаа юм. ОХУ Хятадад байгалийн хий, нефтийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд бэлэн байна гэж Владимир Путин мэдэгджээ.

Түүний хэлснээр талууд мөн "Сибирийн хүч-2" хийн хоолойн төслийн талаар ярилцсан байна. Кремльд гурван цаг үргэлжилсэн хэлэлцээний дараа хоёр улсын удирдагч "Орос, Хятадын иж бүрэн түншлэлийн харилцаа, стратегийн харилцааг гүнзгийрүүлэх тухай", "2030 он хүртэлх Орос-Хятадын эдийн засгийн хамтын ажиллагаанд гол салбаруудыг хөгжүүлэх төлөвлөгөөний тухай" зэрэг 14 баримт бичиг, хоёр хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан гэж мэдэгдэв. Орос улс Хятадад байгалийн хий, нефтийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд бэлэн байна гэж Владимир Путин мэдэгджээ.

Түүний хэлснээр талууд мөн "Сибирийн хүч-2" хийн хоолойн төслийн талаар ярилцсан байна. Үүнээс гадна Путин ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэх мах, үр тарианы экспортыг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх боломж байгаа талаар мэдэгджээ. "Файнэншл таймс" сонин Кремлийн ойрын эх сурвалжаас эш татан Орос Хятадаас хараат болж байгааг онцолжээ.

Эх сурвалж ОХУ Хятадын түүхий эдийн нөөц болж хувирч байна гэж ярьсан байна. "Логикоор харахад бид Хятадын нөөцийн колони болж байгааг харуулж байна. Бид Huawei-ээс серверүүд авч, Хятадад бүх юмаа нийлүүлэхээр болж байна. Тэд "Сибирийн хүч" хоолойгоор байгалийн хий авах болно" гэж тухайн эх сурвалж хэлжээ. Хоёр тал Украины асуудлыг НҮБ-ын дүрэм, зарчмын дагуу зохицуулж, олон улсын хуулийг хүндэтгэх ёстой гэдэгт санал нэгдсэн юм. Мөн Украины хямралыг улс төр, дипломат аргаар зохицуулахад Хятад улс идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн бөгөөд "Украины хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэх Хятадын байр суурь" баримт бичигт тусгагдсан бүтээлч саналуудыг Оросын тал сайшаажээ.

Түүнчлэн хямралыг зохицуулахын тулд бусад улсын аюулгүй байдлыг хүндэтгэж, бүлэглэлд хуваагдсан сөргөлдөөнөөс зайлсхийх хэрэгтэйг хоёр тал онцлон тэмдэглэсэн байна. Улмаар хариуцлагатай байр сууриар яриа хэлэлцээ хийх нь асуудлыг тууштай шийдвэрлэх хамгийн сайн арга зам гэдэгт хоёр тал санал нэгдсэн байна. Үүний тулд олон улсын хамтын нийгэмлэг ийм бүтээлч хүчин чармайлтыг дэмжих хэрэгтэй. Хоёр тал хямралыг улам хурцатгах, хяналтаас гарахаас сэргийлэхийн тулд дайныг даамжруулах явдлыг зогсоохыг уриалж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр ганц талын хориг арга хэмжээ хэрэгжүүлэхийг эсэргүүцэж байгаагаа мэдэгджээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах