БОАЖЯ: Ойжуулалтын менежментийн чадавхийг дээшлүүлэх цахим сургалтыг зохион байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөнтэй холбогдуулан ойжуулалтын менежментийн чадавхийг дээшлүүлэх тусгай сургалтыг (цахим сургалт) зохион байгууллаа.
o Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслийн үйл ажиллагааг үр ашигтай бөгөөд саадгүй хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар, төсөл болон орон нутгийн мэргэжилтнүүдийн чадавхийг дээшлүүлж харилцаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах,
o Үрийн арчилгаа хамгаалалт, мод тарих болон үржүүлэх арга технологиор дамжуулан тогтвортой ойн менежментийн чадавхийг дээшлүүлэх,
o БНСУ-ын ойн аж ахуйн дэвшилтэт технологийн тухай судалж, хоёр орны ойн хамтын ажиллагааг сайжруулах зорилготой зохион байгуулагдсан юм.
Сэтгэгдэл үлдээх