Цэс Close

Боаогийн Азийн чуулга уулзалт нээлтээ хийлээ

Өнөөдөр 2023 оны Боаогийн Азийн чуулга уулзалт Хайнаньд нээлтээ хийлээ.

Дөрвөн өдөр үргэлжлэх тус чуулга уулзалтад нийт 50 гаруй улс, бүс нутгийн 2000 гаруй зочид төлөөлөгч оролцож байгаа бөгөөд тэдэн дунд улс орнуудын улс төрийн зүтгэлтэн, сайдын түвшний албан тушаалтан хийгээд өмнө нь сайдаар ажиллаж байсан  зэрэг 92 дээд түвшний төлөөлөгч, олон улсын болон бүс нутгийн 11 албан тушаалтан, олны танил бизнесмен,  судлаачид оролцож байна хэмээн зохион байгуулагчид мэдээлсэн юм.

Энэ жилийн форум нь "Тодорхойгүй дэлхий: Сорилтыг эв нэгтэй хамтын ажиллагаагаар даван туулж, нээлттэй, багтаамжтай байдлаар хөгжлөө ахиулъя " сэдвийн дор болж,“Хөгжил ба хүртээмж", “Засаглал ба аюулгүй байдал", “Бүс нутаг ба дэлхий нийт”, “Өнөө цаг ба ирээдүй” гэсэн үндсэн дөрвөн салбар хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ.

Чуулга уулзалтын нээлт болсонтой холбогдуулан зохион байгуулагчид хоёр тайлан нийтэлсэн бөгөөд тус тайланд өгүүлснээр, "2023 онд дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, даяаршлын эсрэг дайралтад нөхцөл байдал сайнгүй байгаа ч Азийн эдийн засаг аажимдаа сэргэж, бүс нутгийн үйлдвэрлэл, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн интеграц хурдсах болно. Мөн Азийн эдийн засагт гадаад цочролыг даах чадвар, аж үйлдвэрийн гинжин хэлхээг сэргээж жигдрүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах, бүс нутгийн худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх  зэрэг дөрвөн чухал асуудалд анхаарал хандуулах ёстой" гэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах