Цэс Close

Богдхан уулын Манзуширын аманд нийтийн ариун цэврийн байгууламж баригдаж байна

Иргэд, аялагчдын тав тух, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах зорилгоор Богдхан уулын Манзуширын аманд нийтийн ариун цэврийн байгууламж барих ажил хэрэгжиж байна.

Санхүүжилтийг орон нутгийн төвсийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардалаас гаргаж байгаа бөгөөд тус орчинд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Иргэд, аялагчдад зориулсан отоглох цэгийг байгуулахаар төлөвлөсөн.

Энэхүү бүтээн байгуулалт нь тусгай хамгаалалттай газрын аялал жуулчлалын орчин, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах