Цэс Close

Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, санхүүжилт олгох журам, хөрөнгийн зарцуулалтыг нээлттэй, ил тод болгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны зургадугаар сарын 7-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Боловсролын зээлийн санд хөндлөнгийн шинжээчдийн баг үнэлгээ  хийж, тус сангийн үйл ажиллагаа, санхүүжилт олгох журам, хөрөнгийн зарцуулалтын үйл явцад процессын дахин инженерчлэл хийх замаар ил тод, тэгш, шударга, хүртээмжтэй, ойлгомжтой, тодорхой болгох шаардлагатай гэж дүгнэжээ.
Боловсролын зээлийн сангийн хөрөнгөөр зээл, тэтгэлэг, дэмжлэг олгох үйл явцыг сайжруулахад дийлэнх процессыг боловсролын зээлийн санд төвлөрүүлэх, хүний оролцоог багасгах, тэргүүлэх мэргэжлийн чиглэл, дэлхийн шилдэг их, дээд сургуулийг нээлттэй зарлах, сонгон шалгаруулалтыг нийтэд нээлттэй, ил тод зохион байгуулах, дүнг систем боловсруулалт гаргах нь зүйтэй гэжээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийхдээ “Боловсролын тухай хуулиар дамжуулан тэргүүлэх чиглэлийн мэргэжлийг тодорхойлж, олон нийтэд зарладаг,  дэлхийн топ сургуулиудад, тэргүүлэх чиглэлийнмэргэжлээр суралцах оюутанд улсаас тэтгэлэг олгох нь зөв. Ингэхдээ олон нийтэд нээлттэй, ил тод байх зарчмыг хангана” гэж ярилаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах