Цэс Close

БХБ-ын Б.Мөнхбаатар барилгын салбарын төрийн бус байгууллагууд, үйлдвэрчний байгууллагуудтай гурван талт хамтын хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Сайд Б.Мөнхбаатар Барилгын салбарын 2021-2022 оны хамтын хэлэлцээрт салбарыг төлөөлж “Монголын барилгачдын нэгдсэн холбоо” ТББ-ын ерөнхийлөгч М.Батбаатар, “Монголын барилгачдын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо” ТББ-ын дарга Б.Батцогт, Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын 2021-2022 оны хамтын хэлэлцээрийг “Монголын Нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо” ТББ-ын тэргүүн Ж.Батсуурь, “Монголын орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо” ТББ-ын дарга Б.Жавзандулам нартай 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байгууллаа.

Хэлэлцээрийн хүрээнд: Засгийн газрын “150 мянган айлын-Орон сууц” үндэсний хөтөлбөр, ”Орлогод нийцсэн орон сууц”, ”Түрээсийн орон сууц”, “Залуус -1, 2 орон сууцны хороолол” зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэх, салбарын инженер техникийн болон бусад сургалт, салбарын нийт ажилтнуудын нэгдсэн бүртгэлийн цахим платформыг нэвтрүүлэх; Барилгын салбарын ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 648,480 /зургаан зуун дөчин найман мянга дөрвөн зуун наян/ төгрөгөөс багагүй байлгах, барилгын материал, хийцийн үйлдвэрийн ажилтнуудын “Тарифт цалингийн жишиг”—ийг шинэчлэн батлуулах; 2021-2022 оныг “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны соёлыг ажлын байранд хэвшүүлэн, инженер техникийн болон бусад ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх” жил болгон тодорхой ажлуудыг зохион байгуулах; Усны үнэ, тарифийг нэмэгдүүлэх, цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах болон нийтийн аж ахуйн салбарын үйлчилгээг үзүүлэхэд зарцуулж буй бодит өртгийг тооцон, хөдөлмөрийн бүтээмжийг шударгаар үнэлэх, ОСНАА-н байгууллагуудын санхүүгийн болон хүний нөөцийн чадавхийг сайжруулах, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, ажилчдыг орон сууцны төсөл хөтөлбөрт хамруулах зэрэг хэлэлцээрт тусгагдсан ажлуудыг Талууд хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах