Цэс Close

Бүх төрлийн тээвэр өмнөх оныхоос 42,2 хувь буурчээ

Улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр энэ оны эхний улиралд 9.9 сая тн ачаа тээвэрлэлээ.

Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 7.2 (42.2 хувь) сая тонноор багассан байна. Үүнд авто тээврээр тээсэн ачаа 5.3 (59.4 хувь) сая тонноор багассан нь голлон нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Бүх төрлийн тээврээр энэ оны эхний улиралд 41 сая хүн (давхардсан тоогоор) зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс 21.2 (2.1 дахин) сая хүнээр нэмэгджээ. Үүнд авто тээврээр зорчигчид 20.7 (2 дахин) сая хүнээр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Бүх төрлийн тээврээр тээсэн ачаа энэ оны эхний улиралд, өмнөх улирлынхаас 600.9 (5.7 хувь) мянган тонн, зорчигч 8.3 (16.9 хувь) сая хүнээр багаслаа.

Бүх төрлийн тээврийн орлого энэ оны эхний улиралд 301.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 49.5 (14.1 хувь) тэрбум төгрөгөөр багасав. Авто тээврийн орлого 24.2 (18.7 хувь) тэрбум төгрөгөөр буурсан нь бүх төрлийн тээврийн орлого буурахад нөлөөлжээ. Мөн бүх төрлийн тээврийн орлого энэ оны эхний улиралд өмнөх улирлынхаас 51.7 (14.6 хувь) тэрбум төгрөгөөр багассан байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах