Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ

NIITLEL.MN сайтын сэтгүүлч Ц.Эрдэнэтуяа Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлыг сурвалжилж байна.
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын /БХАТИХ/ шинэ сонгуулийн анхны хуралдаан эхэлсэн талаар бид мэдээлсэн билээ. Улмаар БНХАУ-ын Үндсэн хууль болон холбогдох бусад хууль дүрмийн дагуу 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганаас 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын дэргэд хэд хэдэн хороо байгуулах шийдвэр гаргажээ.
Үүнд:
- Үндэстний хороо,
- Үндсэн хууль болон бусад хуулийн хороо,
- Хяналт байцаалт болон шүүхийн хороо,
- Санхүү эдийн засгийн хороо,
- Боловсрол шинжлэх ухаан соёл болон эрүүл мэндийн хороо,
- Гадаад харилцааны хороо,
- Хилийн чанад дахь хятадуудын хороо,
- Байгаль орчин хийгээд нөөц баялгийг хамгаалах хороо,
- Хөдөө аж ахуй хийгээд хөдөө тосгоны хэрэг эрхлэх хороо,
- Нийгмийн бүтээн байгуулалтын хороо Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл үлдээх