Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ

Хуваалцах
NIITLEL.MN сайтын сэтгүүлч Ц.Эрдэнэтуяа Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлыг сурвалжилж байна. 

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын /БХАТИХ/ шинэ сонгуулийн анхны хуралдаан эхэлсэн талаар бид мэдээлсэн билээ. Улмаар БНХАУ-ын Үндсэн хууль болон холбогдох бусад хууль дүрмийн дагуу 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганаас 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын дэргэд хэд хэдэн хороо байгуулах шийдвэр гаргажээ.

Үүнд:

– Үндэстний хороо,

–  Үндсэн хууль болон бусад хуулийн хороо,

– Хяналт байцаалт болон шүүхийн хороо,

– Санхүү эдийн засгийн хороо,

– Боловсрол шинжлэх ухаан соёл болон эрүүл мэндийн хороо,

– Гадаад харилцааны хороо,

– Хилийн чанад дахь хятадуудын хороо,

– Байгаль орчин хийгээд нөөц баялгийг хамгаалах хороо,

– Хөдөө аж ахуй хийгээд хөдөө тосгоны хэрэг эрхлэх хороо,

– Нийгмийн бүтээн байгуулалтын хороо Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн