Цэс Close

Б.Ууганбаяр: Өрхийн эмнэлэгүүд өвчтөнд үйлчилснээ тайлагнаад 160 мянган төгрөгийн санхүүжилтээ авч байгаа

Өнөөдөр ЭМЯ-аас баасан гараг бүр хийдэг коронавируст халдварын нөхцөл байдын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр гэрээр эмчлүүлж байгаа иргэнд 160 мянган төгрөгөөр эмчилгээ хийлгэж байгаа талаар мэдээлэл өглөө.

Тэрээр, “Гэрээр эмчлэгдэж байгаа нэг иргэнд 160 мянган төгрөгөөр эмчилгээ хийж байгаа. Энэ мөнгийг өрхийн эмнэлэгт нь өгч байгаа. Энэ мөнгө бол зөвхөн өвчтөнг эмчлэхэд зарцуулах мөнгөн дүн биш юм. Үзлэг, эмчилгээ хийж байгаа эмчийн унаа, халдваргүйтгэлийн хувцас, утсаар холбогдсоны зардал зэрэг багтсан.

Одоогийн байдлаар 53 мянга орчим хүн гэртээ өрхийн хяналтаар хянагдаж байгаа. Өрхийн эмнэлэг иргэнийг хэрхэн хянаснаа тайлагнаад даатгалаас өрхүүд санхүүжилтээ татаж байгаа” гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах