Цэс Close

Таван өнгийн хадагны билэгдэл

  • Цагаан өнгө нь сүү, сэвгүй ариун сэтгэлийг бэлгэддэг. Цагаан өнгийн хадгийг хамгийн сайн сайхан, хүндэтгэдэг хүндээ өргөн барьдаг. Мөн энэ өнгө тогтвортой итгэлтэй сэтгэл төрүүлдэг байна. Тиймээс эмч сувилагч нар цагаан өмсгөл өмсдөг ажээ. Бас зарим улс төрчид өөрсдийн тууштай байдлыг илэрхийлж цагаан хувцас өмсдөг.
  • Цэнхэр өнгийн хадаг тэнгэрийг бэлгэддэг. Монголчууд дээр үеэс цэнхэр өнгийн хадгийг түгээмэл хэрэглэж, ах дүүсдээ барьж золгодог заншилтай. Энэ өнгө цусны даралтыг бууруулдаг шидтэй. Эмнэлгийн зарим ажилтан, цагдаагийн албан хаагчид, хотын цэцэрлэгчид цэнхэр өмсгөлтэй байдаг.
  • Шар өнгө нь эрдэм болон шашныг бэлгэддэг. Шар өнгийн хадгийг багшдаа барьдаг бөгөөд өөр хүнд барьдаггүй ёстой байжээ. Энэ өнгө мөн аз жаргал, баяр баясгаланг бэлгэддэг. Тиймээс дэлхийн бараг бүх улсын такси шар өнгөтэй байдаг. Мөн дэлхийн томоохон машин түрээслэх фирмүүд машиндаа энэ өнгийг сонгодог байна.
  • Ногоон хадаг нь газар дэлхийг бэлгэддэг. Мөн энэ өнгө хүнд итгэл төрүүлдэг байна. Иймээс дэлхийн олон банк ногоон өнгийг сонгодог ажээ. Амралт, унтлагын өрөөнд ногоон өнгө зонхилж байвал санаа сэтгэл амарч, амгалан тайван байх болно.
  • Улаан хадаг галыг бэлгэддэг байна. Энэхүү хадгийг бурхан шашны таван махбодийн тусгай үйлд хэрэглэдэг бөгөөд хүмүүст барьж золгодоггүй ажээ. Мөн энэ өнгө идэх дур хүслийг төрүүлдэг. Тиймээс дэлхийн томоохон хүнс үйлдвэрлэгч фирмүүд жишээ нь кока кола сурталчилгаандаа улаан өнгийг хэрэглэдэг.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах