Цэс Close

Вакцинд хамрагдсан 15-18 насныханд урамшууллын 50 мянган төгрөг олгохоор болжээ

Монгол Улсын Засгийн газар вакцинд бүрэн хамрагдсан иргэдээ урамшуулах зорилгоор өнгөрөгч тавдугаар  сарын 6-ны өдрөөс эхлэн 50 мянган төгрөг олгож эхэлсэн.

Улсын хэмжээнд 18-аас дээш насны хүн амын зорилтот бүлгийн 60 хувь нь буюу 2.1 сая хүн вакцинд хамрагдах тооцоо байгаагаас 1.8 сая буюу 88.6 хувь нь вакцины нэг, хоёрдугаар тунд хамрагдаж, 50 мянган төгрөг авсан тооцоо гарчээ.

Тэгвэл Сангийн яамнаас вакцинд хамрагдсан хүүхдүүдэд урамшууллын 50 мянган төгрөг олгохоор болсон байна. Энэ талаар тус яамнаас тодруулахад “Монгол Улсын иргэн бүрт вакцины урамшуулал 50 мянган төгрөгийг дансаар олгоход ямар ч асуудалгүй. Өмнө нь 300 мянган төгрөг олгосон данс буюу хүүхдийн мөнгөний дансаар олгоно” гэсэн юм.

Сануулахад, Өнгөрсөн долоо хоногоос эхлэн жирэмсэн болон асран хамгаалагчийн зөвшөөрлөөр 16-17 насны хүүхдүүдийг дархлаажуулж эхэлсэн. Статистик мэдээллээр Монгол Улс 1.1 сая хүүхэдтэй. Тэдний 219 мянга орчим нь 15-18 насныхан байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах