Олимпын хорооны ерөнхийлөгчөөр Б.Баттүшигийг улираан сонгожээ

Хуваалцах

Монголын үндэсний олимпын хорооны IX чуулган боллоо. Чуулганд оролцвол зохих 171 гишүүнээс 136 нь хүрэлцэн ирсэн байна.

Монголын үндэсний олимпын ерөнхийлөгчөөр ОУОХ-ны гишүүн Б.Баттүшигийг нийт гишүүдийн 96.7 хувийн саналаар улираан сонгожээ.

Харин тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, дэд ерөнхийлөгч МШТ-ий холбооны ерөнхийлөгч Ц.Гантулга болов. Чуулганы Гүйцэтгэх зөвлөлд 14 нэр дэвшигч өрсөлджээ. Үүнд:

  • Г.Ерөөлбат (МГХ – 118 санал)
  • Я.Содбаатар (МЧБХ – 93 санал)
  • Д.Болормаа (Монголын тэшүүрын холбоо – 92 санал)
  • Л.Мягмаржав (МДТХ – 87 санал)
  • Ц.Сандуй (МТХ – 85 санал)
  • Д.Энхтөр (МДХ – 84 санал)
  • П.Буяндэлгэр (МЧБХ -70 санал)-аар тус тус сонгов.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн