Цэс Close

Вакцин, биобэлдмэлийн үндэсний төвтэй боллоо

Дэлхийн банкны санхүүжилттэй ЭМЯ-ны хэрэгжүүлж буй “Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн санхүүжүүлсэн ХӨСҮТ-ийн Вакцин, биобэлдмэлийн үндэсний төвийн нээлт боллоо. 
Тус төслийн санхүүжилтээр Халдвар өвчин судлалын үндэсний төвд 9.5 тэрбум төгрөгийн өртгөөр:

  • ХӨСҮТ-ийн Вакцин, биобэлдмэлийн үндэсний төв агуулахын барилга,
  • Эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, шинэ технологийн хүйтэн хэлхээний арван мянга гаруй тоног төхөөрөмж сэлбэг хэрэгсэл. Үүнд: 40 болон 20 кв. метр хэмжээтэй хүйтэн өрөө, хүчдэлийн хэлбэлзлийг бууруулах тогтворжуулагч, 52.5 литрийн багтаамжтай хөргөгч, 52.5 болон 300 литрийн багтаамжтай хөргөгч болон хөлдөөгчийн иж бүрдэл,
  • Хүчилтөрөгчийн бичил үйлдвэр,
  • Ларингоскопын иж бүрдэл, бөөр орлуулах эмчилгээний төхөөрөмж, бүрэн автомат автоклав, нүүрстөрөгчийн давхар исэлийн инкубатор, аюулгүйн II зэрэглэлийн кабинет, 4500-16000 эргэлттэй центрифуг, 200-13500 эргэлттэй ширээний центрифуг, яаралтай тусламжийн тэргэнцэр, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, өндөр урсгалын хүчилтөрөгчийн аппарат, ялган дүйх шинжилгээний урвалж, оношлуур, бодит хугацааны гинжин урвалын шинжилгээний урвалж, оношлуурын иж бүрдэл зэргээр тус тус хангаад байна.

Монгол Улс төдийгүй дэлхий нийтээрээ КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэж буй хүнд цагт үед вакцин хадгалах агуулахыг олон улсын стандартын дагуу хугацаандаа, аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлан, хүчээ дайчлан чармайн оролцсон бүх оролцогчид болон төслийг гүйцэтгэсэн НҮБ-ийн Хүүхдийн сангийн хамт олонд талархал илэрхийлье.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах