Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын хувийн эрх зүйн Гаагийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Бернасконийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсын хувийн эрх зүйн шинэчлэл, олон улсын конвенцод нэгдэн орох боломж, одоогоор нэгдэн орсон конвенцын хэрэгжилтийг сайжруулах болон олон улсын эрх зүйн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн хувийн эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэхдээ дотоодын хууль тогтоомжийг боловсронгуй болгохын зэрэгцээ олон улсын эрх зүйн хамтын ажиллагаатай уялдуулах нь чухал болохыг онцоллоо.
Цаашид Монгол Улс Гаагийн бага хурлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, шинээр боловсруулж буй конвенц, эрх зүйн баримт бичгийн хэлэлцүүлэгт хувь нэмрээ оруулах, гишүүн орнуудын туршлагаас суралцах, конвенцын хэрэгжилтэд тулгарч буй нийтлэг асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэн ажиллахаа мэдэгдлээ.
