Гурвалсан мэдрэлийн эмчилгээний зардлыг даатгалаас хариуцна

Гурвалсан мэдрэлийн эмгэгийн үеийн тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө.
ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор гурвалсан мэдрэлийн эмийн эмчилгээг 528 мянган төгрөг, мэс заслын тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх багаж хэрэгсэл, хүндрэлээс хамаарч 840 мянгаас 8.1 сая төгрөг байх бөгөөд үүний 85 хувийг ЭМД-ын сангаас хариуцан төлөхөөр зохицуулсан.
Та ЭМД-ын шимтгэлээ бүрэн төлснөөр ЭМДЕГ-тай гэрээтэй Улсын болон хувийн хэвшлийн 85 ЭМБ-аас ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.

Сэтгэгдэл үлдээх