Цэс Close

Г.Занданшатар: Эв эеийг эрхэмлэсэн, шударга ерөнхийлөгчийг ард түмэн хүсэж байна

МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх Тусгаар тогтнолын ордонд сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийлээ. Сурталчилгааны нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож үг хэллээ.

Тэрээр... “Эв эеийг эрхэмлэсэн, шударга ерөнхийлөгчийг ард түмэн хүсэж байна. Өдгөөгөөс 100 жилийн өмнө шинэ Монголын гал голомтыг  Жанжин Д.Сүхбаатар тэргүүтэй бидний өвөг дээдэс бадраасан. Бид нэг  эх оронтой, нэгдмэл зорилготой, нийтлэг эрх ашигтэй нэг Монгол. Орчин үеийн  нэгдмэл Монголын бахархал үнэт зүйл нь ардчилал эрх чөлөө, шударга ёс юм. Нэгдмэл нэг Монголын төлөө бид хүчээ нэгтгэх цаг үе ирлээ. Эв эеийг эрхэмлэсэн, шударга ерөнхийлөгчийг ард түмэн хүсэж байна. 100 жилийн түүхтэй ардаараа овоглосон Ардын нам ард түмэнтэйгээ хүчээ нэгтэхийг уриалж байна.

Нэр дэвшигч У.Хүрэлсүх өнгөрсөн хугацаанд шударга бус зүйлтэй  тэмцэж ирсэн. Түүний нэг нь хууль бусаар алдагдсан  орд газруудаа төр, ард түмнийхээ мэдэлд авсан. Монгол газар шороо, Монгол хүний язгуур эрхийн  төлөө тэмцсэний үр дүнд  байгалийн баялгийн үр өгөөжийг ард түмэн бодитоор хүртэж байна.  Баялагтаа эзэн Монголын төлөө хамтдаа хичээе. Энэ ялалт МАН гэдэг нэг улс төрийн хүчин, У.Хүрэлсүх гэсэн нэг хүний ялалт биш. Нийт монголчуудын ялалт байх болно” гэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах