Цэс Close

Даваа гариг: Өдөр тутмын сонины ТОЙМ

www.niitlel.mn мэдээллийн сайт 2023 оны гуравдугаар сарын 13-ний өдөр тутмын сонины тоймыг хүргэж байна.

"Өдрийн сонин"-ы өнөөдрийн дугаарт: Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр: Бага бууны сумны үйлдвэр бэлэн болсон, ирэх намраас сумаа үйлдвэрлэнэ ярилцлага, “Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог "Баримт, үзэл бодол" нүүрт "Путиныг байгаа дээр нь л амжуулъя” гээгүй юм бол яах гэж энэ намар сонгууль хийх гээд яараад байна вэ" нийтлэл,  Сэтгэл судлаач Б.Өнөбилгүүн "Хүний хэрэгцээ дутахаар араар тавилт, хууран мэхлэлт, гэр бүл салалт үүсдэг. Үүний хохирогч нь хүүхэд" ярилцлага,  SPEAK OUT: Хөдөөгийн хөгжлийн гарц шийдлүүдийг танилцуулав, СТА, жүжигчин Д.Баттөмөр ""Трио" Швейцарийн Женевт НҮБ дээр Монгол орноо сурталчилна" зэрэг ярицлага, нийтлэл, мэдээ мэдээллийг нийтэлжээ.

"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаарт: Нам тойрсон нэлээд асуудал хэмээх нийтлэл, Хотынх, хөдөөгийнх гэж ялгаварлан гадуурхдаг, талцан хуваагддаг хандлагаа өөрчилхөөс орон нутгийн хөгжил эхэлнэ хэмээх өдрийн сурвалжилга, БНХАУ-ын үеийн хуулийг хэрэглэсэн тогтоолыг шүүгч нар хэрхэн үнэлэх бол, Америк Азид бас "Украин" бий болгох уу нийтлэл, Оюу толгой төслийн үр өгөөж болон гүний уурхайн олборлолтын талаар "Рио тинто Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал: Гүний уурхайн олборлолт Монголыг дэлхийд сурталчлах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үүд хаалгыг нээнэ зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээ мэдээллийг нийтэлжээ.

Онцлох нь: Нам тойрсон нэлээд асуудал 
Харин өдгөө манайд мөрдөж буй Улс төрийн намын тухай хуулиар тухайн намыг бүртгэх, эсэхийг шийдэхдээ Дээд шүүх 801-ээс доошгүй гишүүнийх нь бүртгэлийг харгалзаж буй. Ингэхдээ тэдний ургийн овог, эцгийн болон өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа газрын хаяг, гарын үсгийг нь хавсаргах ёстойг хуульд заажээ. Гэвч Дээд шүүх Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмыг 2021 онд шинэчлэхдээ дээрх мэдээллүүдээс гадна тухайн иргэний гар утасны дугаарыг шаардах болсон байна. Мөн МАН-д гишүүнээр элсэх цахим бүртгэлд иргэний цахим шуудангийн хаягийг нэхдэг гэнэ. Намыг бүртгэхдээ захиргааны ачааллыг аль болох бага байлгахын оронд энэ мэтчилэн хуулиас давсан журам баталж, иргэдэд элдэв шаардлага нэмж тавьж байгааг өнгөрсөн баасан гарагт болсон “Улс төрийн нам үүсгэн байгуулах, өөрчлөх, хориглох, татан буулгах эрх зүйн зохицуулалт” хэлэлцүүлгийн үеэр судлаачид онцолсон юм. Ер нь намыг бүртгэхдээ гишүүд, дэмжигчдийнх нь овог, нэр, иргэний бүртгэлийн дугаар, оршин суух хаягийн мэдээллийг нь шаарддаг нийтлэг жишиг олон улсад байгааг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн докторант, хуульч Н.Энхцэцэг хэлэв. Гэхдээ Болгарт гишүүдийнх нь мэдээллийг нотариатаар баталгаажуулахыг шаарддаг аж.

"Зууны мэдээ" сонины өнөөдрийн дугаарт: "Удмын бахархал" буландаа гурван үеэрээ цагдаагийн албанд зүтгэсэн Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн Ёс журмын тасгийн жижүүрийн цагдаа Ж.Эрдэнэзоригийг онцолжээ. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр: Дэлхийд нээлттэй, бүгдээрээ найрамдаж амьдрахын эхлэл нь Шинэ Үндсэн хууль ярилцлага, X богд "асуудал" дагуулж, Оюутолгой доллар даллах уу нийтлэл, Аймгууд Улаанбаатарчуудыг урилаа өдрийн сурвалжилга зэрэг нийтлэл, мэдээ мэдээллийг нийтэлжээ.

Онцлох нь: X богд "асуудал" дагуулж, Оюутолгой доллар даллах уу

Хамгийн гол нь энэ үйл явдал нь цаагуураа зарим улс орны геополитикийн шинжтэй байр суурьтай холбогдоно. Шулуухан хэлэхэд, “...X Богд Монголоос тодорсон” гэдэг нь зарим хөршид маань таалагдахгүй л болов уу. Судлаачид, экспертүүд ингэж дуугараад эхэлсэн байна.  Бид мэднэ, XIV Далай лам Монголд айлчлах гэж юу болдог билээ дээ. Ямартай ч “асуудал” дагуулах магадлал өндөр. Их эвгүйтвэл ямар нэг “хариу арга хэмжээ” ирж мэдэх л юм. Тэгэхээр бид энэ тал дээр болгоомжтой хандах хэрэгтэй гэсэн үг.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах