Дарханд-Уул аймагт 5-7 хоногтой нярайг авто вокзалын эзэнгүй хашаанд хаясан байжээ

Хуваалцах

Тавдугаар сарын 3-нд Дархан-Уул аймгийн цагдаагийн байгууллагад “Авто вокзалын хажуугийн эзэнгүй хашаанд өлгийтэй нярай хүүхэд хаясан байна” гэсэн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагын дагуу хяналт, шалгалтын ажиллагаа явуулахад 5-7 хоногтой эрэгтэй нярай хүүхэд хаясан байсныг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт хүлээлгэн өгсөн байна. Мөн хүүхдээ хаясан эхийг олж, тогтоон холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар ЦЕГ-аас мэдээллээ. Хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа аж.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн