Долдугаар сарын 1-ээс НДШ-ийг хоёр хувиар НЭМЭХГҮЙ
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.
Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг тус бүр нэг хувиар бууруулж байна. Өөрөөр хэлбэл, бүх ажил олгогч болон даатгуулагчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ 8.5 хувиар төлөх юм.
Сайн дураар даатгуулагчид тэтгэврийн даатгалын шимтгэлийг 12.5 хувиар төлж байсан бол мөн нэг хувиар бууруулж, 11.5 хувийн шимтгэл төлж эхлэнэ.
Энэ талаар УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг: "Хуулийн төсөл долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлбэл ажил олгогч болон даатгуулагч, сайн дурын даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл тус бүр нэг хувиар буурч 8.5 хувиар даатгалын шимтгэлээ төлөхөөр болж байна. Мөн төрийн албан хаагчид НДШ-ийг 9.5 хувиар төлж байсан бол долдугаар сарын 1-ээс 8.5 хувиар төлөхөөр болж байна. Өөрөөр хэлбэл, ажил олгогч, даатгуулагч, сайн дурын даатгуулагч, төрийн албан хаагч бүгд ижил НДШ-ийн 8.5 хувийн шимтгэл төлнө" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх