Дорнод аймаг зорчих хөдөлгөөнийг хязгаарлажээ
Дорнод аймгийн Онцгой комисс тогтоол гаргаж, зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргасан байна. Тодруулбал, Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын эрсдэлийг бууруулах, түүнтэй тэмцэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд халдвар тархсан болон бүртгэгдсэн бүс нутгаас Дорнод аймагт ирэх, гарах, аймгийн төвөөс сум хооронд, сумаас сум хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ.
Энэ хугацаанд хот хооронд, сум хооронд зорчих тээврийн хэрэгслийг аймгийн болон сумдын Онцгой комиссын Шуурхай штабын зөвшөөрлөөр нэвтрүүлэх юм байна.
Сэтгэгдэл үлдээх