Цэс Close

“Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр”-т зориулсан өдөрлөг нээлтээ хийлээ

Цоохор ирвэс бүхий дэлхийн 12 улс, Донор байгууллагуудын төлөөлөл оролцон Цоохор ирвэс хамгаалах Бишкекийн тунхаглалыг 2013 оны 10 дугаар сарын 22,23-ны өдрүүдэд хэлэлцэн баталж, жил бүрийн 10 дугаар сарын 23-ны өдрийг “Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг.
✅Дэлхийд нэн ховор цоохор ирвэсийг таньж мэдэх, экологийн ач холбогдлыг олон нийтэд ойлгуулж таниулах, хайрлан хамгаалах үйл хэргийг уриалах зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар (WWF)-тай хамтран нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 200 орчим сурагчдад 2022 оны 10 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд “Цоохор найз” хүүхэлдэйн кино үзэж, гэрэл зургийн үзэсгэлэн, музейтэй танилцаж тэмдэглэн өнгөрүүлнэ.
✅Өдөрлөгийн эхний өдөр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд нийслэлийн ерөнхий боловсролын 30, 52, 29 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчид ирж "Цоохор ирвэс"-тэй танилцлаа.
✅Өдөрлөгийн арга хэмжээ маргааш буюу 10 дугаар сарын 22-ны бямба гаригт манай төвийн байранд үргэлжилнэ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах