Дээд шүүх Ардчилсан Намын улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгох боломжгүй гэж үзжээ

2021 оны гуравдугаар сарын 23. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Ерөнхийлөгчийн гаргасан захирамжтай холбоотойгоор сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр, Монгол Улсын Ерөнхийлөгч МАН-ыг тараах тухай захирамж гаргасан. Өнөөдөр өөрийн биеэр Улсын Дээд шүүхэд нотлох баримт, бичгийг хүргүүлэх байсан. Гэсэн хэдий ч Дээд шүүхийн байранд гарсан халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор шүүгч нар хүрэлцэн ирэх боломжгүй болсон. Энэ байдлыг хүндэтгэн хүлээн авч, Улсын Дээд шүүхэд өгөх гэж байсан материалуудаа бичиг хэргээр хүргүүлж байна. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын сайтад байршуулах юм гэлээ. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA
Хуваалцах

Ардчилсан Нам(АН)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяраас Улсын Дээд Шүүх(УДШ)-д 2023 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр “…намын улсын бүртгэлийн гэрчилгээ нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, ашиглах боломжгүй байгаа бөгөөд АН-ын хуучин удирдлага нь намын холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгөхгүй, удаа дараагийн шаардлага биелүүлэхгүй байна.

Дээрх байдлаар намын улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглах боломжгүй хаяж үрэгдүүлсэн тул өргөдлийг хүлээн авч, АН-ын улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгож өгнө үү” гэх агуулгатай өргөдөл хүргүүлжээ.

УДШ-ийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн өнөөдөр болсон хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд “… намын улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглах боломжгүй, хаяж үрэгдүүлсэн” гэх үндэслэлээр улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгох боломжгүй гэж үзсэн байна.

 

Эх сурвалж: УДШ

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн