Цэс Close

Дээрэмдэх гэмт хэрэг сүүлийн 14 хоногт 40 хувь өсжээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын өчигдөр болсон шуурхай зөвлөгөөний үеэр сүүлийн 14 хоногт гарсан гэмт хэргийн талаар мэдээлэл танилцуулжээ.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд НХЖХГ-ын дарга Б.Оюутболд "Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагад 18,800 дуудлага мэдээлэл ирсэн нь өмнөх 14 хоногоос 0.1 хувиар өссөн үзүүлэлт. Тодруулбал,

  • Гэмт хэргийн шинжтэй дуудлага 17.9,
  • зөрчлийн шинжтэй дуудлага 6.5,
  • хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага 28.3 хувиар өссөн" гэв.

Харин зам, тээврийн осол 27.3 хувиар буурсан тухай тэрбээр мэдээллээ. Мөн өмнөх 14 хоногтой харьцуулахад хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 12.5, хулгай 7.7, залилах гэмт хэрэг 36.5 хувиар буурсан байна.

Гэвч хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 42.4, дээрэм 39.5 хувиар өсжээ. Дээрэмдэх гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа учраас цагдаагийн байгууллагаас эргүүл хяналтыг эрчимжүүлэн ажиллаж байгаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах