Манай улс дөрөв дэх ээлжийн 30.420 тун файзер вакциныг хүлээн авлаа
Дөрөв дэх ээлжийн 30.420 тун файзер вакцин Монгол Улсад буулаа. Монгол Улсын Засгийн газар ба Pfizer Inc (Pfizer/Biontech) компанийн хооронд байгуулсан гэрээний хүрээнд нийлүүлэх 2.5 сая Файзер – Comirnaty вакцины 285.300 тунг ийнхүү хүлээн аваад байна.
Тодруулбал өмнө нь манай улс
- зургаадугаар сарын 30-нд 85.410 тун вакциныг
- зургаадугаар сарын 23-нд 85.410 тун вакциныг
- зургаадугаар сарын 16-нд 84.240 тун вакциныг тус тус ирсэн гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл үлдээх