Д.Амарбаясгалан: Цаашид зөвхөн цахимаар болон хэвлэл мэдээллийн сувгаар сурталчилгааг үргэлжлүүлнэ
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбат коронавирусийн халдвар авч, улмаар сонгуулийн сурталчилгаагаа зогсоож байгаагаа мэдэгдсэн билээ. Мөн Д.Энхбат бусад нэр дэвшигчдийг ч эл үйлдэлд уриалж, сурталчилгаагаа цахим хэлбэрт шилжүүлэхийг уриалсан юм.
Тэгвэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өөрийн цахим хуудсаар дамжуулан тус уриалгыг хүлээн авч буйгаа зарлалаа.
Ингэснээр МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх үүнээс хойшхи сурталчилгаагаа зөвхөн цахим хэлбэрээр үргэлжлүүлэхээр болжээ.
Сэтгэгдэл үлдээх