Д.Цогтбаатар: Хууль зүйн байнгын хороогоор орж ирээд шүүх төсвөө батлуулсан бол үүнийг багасгаж болдоггүй хуультай
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ХЗБХ-ны гишүүдийн хамтаар Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Шүүхийн төсвийг ирэх онд 100 тэрбум төгрөгөөр бууруулаад оруулчихсан байна. Ингэж болохгүй ээ гэдэг зүйлийг УИХ-ын даргатай яриад сууж байлаа. Яагаад болохгүй вэ гэхээр тусгай хуультай. Өөрөөр хэлбэл, Хууль зүйн байнгын хороогоор орж ирээд шүүх төсвөө батлуулсан бол үүнийг багасгаж болдоггүй хуультай.
Хэрвээ шүүхийн төсвийг бууруулсан чигээр нь УИХ баталбал хууль зөрчсөн асуудал болно. УИХ хууль зөрччихөөд эргээд нийгмээсээ хууль хэрэгжүүлэхийг шаардах ямар эрхтэй юм бэ. Ийм эрх мэдэлтэй дарга хаана гараад ирчихсэн юм" гэв.
Сэтгэгдэл үлдээх