ЕБ-ИЙН "ЭРДЭМТӨГС" СУРГУУЛИЙН ТҮҮХ, НИЙГМИЙН БАГШ Т.ОДОНСУВД МОНГОЛ УЛСЫН “ЗӨВЛӨХ БАГШ” БОЛЛОО

Боловсролын сайдын А/266 тоот тушаалаар нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, нийслэлийн хүүхдийн цэцэрлэгийн 67 багш, удирдах ажилтанд “Зөвлөх багш” мэргэшлийн зэргийн үнэмлэхийг гардуулсан билээ.
Энэ хүрээнд Ерөнхий боловсролын "Эрдэмтөгс" сургуулийн Түүх, нийгмийн ухааны багш Т.Одонсувд Монгол Улсын “Зөвлөх багш” мэргэшлийн зэргийн үнэмлэхээ гардан авлаа. Багш Т.Одонсувд ажлын гараагаа Ерөнхий боловсролын "Эрдэмтөгс" сургуулиас эхлүүлж, 16 жилийн турш боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, үр бүтээлтэй ажиллаж байна.
Түүний амжилтаас дурдвал:
2018-2019 оны хичээлийн жилд “Сургалтын цөм хөтөлбөр”-ийг сайжруулах нийгмийн ухааны багт ажиллан, 2019 онд Сургалтын хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх арга зүйн “Үндэсний сургагч багш” болсон. Түүнчлэн Дорноговь, Хэнтий аймгуудад амжилттай ажилласан.
2020-2021 онд Монголын телевизүүдийн холбоо, БМДИ, БХ-тэй хамтран 12-р ангийн Нийгэм судлалын 31 удаагийн теле хичээлийг бэлтгэн зааж, орон даяар түгээсэн. Мөн Nuudelms.mn цахим платформд Нийгэм судлал хичээлийн 50 видео контент, 2000 дасгал даалгавар байршуулсан.
2021-2022 онд Боловсролын үнэлгээний төвтэй хамтран хичээл сургалтын үр дүнг үнэлэх шалгуурт суурилсан даалгавар боловсруулах “Үндэсний сургагч багш” болж, 900 гаруй багштай цахим сургалт зохион байгуулсан.
2022 онд Боловсролын Ерөнхий Газартай хамтран Түүх, Нийгмийн ухааны 200 багшийн мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх 4 удаагийн вебинар сургалт зохион байгуулсан.
2023 онд НБГ-аас зохион байгуулсан шалгаруулалтаар нийслэлийн нийгмийн ухааны шилдэг “Зөвлөгч багш”-аар шалгарсан.
2023-2024 хичээлийн жилд Багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих платформд суурилан зохион байгуулж буй “Эдийн засгийн бодлого бодох аргачлалыг хичээл төлөвлөлтөөр хэрэгжүүлэх нь” сургалтаар 301 багш амжилттай төгсөж батламжаа авсан.
Т.Одонсувдын ЭЕШ-д бэлтгэсэн суралцагчид нь өндөр амжилт үзүүлж, 4 суралцагч 800 оноо, 51 суралцагч 700+ оноо авсан.
Сэтгэгдэл үлдээх