Цэс Close

Ерөнхийлөгчийн зөвлөх Я.Санжмятав: Одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 2 жилээр сунгах хэрэгтэй

УИХ-ын чуулганаар УИХ-ын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нарыг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших нь Үндсэн хуультай зөрчилдөнө гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргасан бөгөөд үүнийг УИХ дэмжсэн юм. 

Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдаж, гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийн тухай УИХ-ын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзжээ.

Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байх үед С.Бямбацогт гишүүн одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших боломжтой гэж ярьж байсан. Гэтэл өнөөдөр яагаад нэр дэвших боложгүй болчих воо?

Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болд: Тухайн үед би гишүүнээр ажиллаж байсан. Ажлын хэсэг дээр бол Ерөнхийлөгч зөвхөн нэг удаа 6 жил ажиллана гэж ярьж байсан. Тэр үед бол одоогийн Ерөнхийлөгчийн нэр дэвших эрхтэй байсан юм. Тэгээд хөндлөнгөөс Цэц дээр маргаан үүссэн.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: ҮХЦ-ийн бага суудлын хурал болсон юм уу болоогүй юм уу? Хууль тогтоогчид нь цэц болчихсон юм уу. Байхгүй заалт дээр маргаан үүсгээд түүнийг хуульд тусга гэсэн дүгнэлт гаргасныг юу гэж ойлгох юм бэ? Үндсэн хуульд 6 жилээр зөвхөн нэг удаа гээд заацан байгаа. Сүүлийн үед хаалт нээгээд хаагаад гэдэг яриа их гараад байна. Гэтэл энэ хууль дээр чинь ямар нэгэн хаалт, тасал алга.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Цэцийн бага, дунд суудлын хуралдааныг хийгээд УИХ-д ирүүлсэн. Цэцийн хуралд хууль бус, хуулийн дагуу болсон гэдгийг Их хурал хэлэх боложмгүй. Хуульд тусгагдсан эрх, үүргийн хүрээнд УИХ асуудлыг хуулийн дагуу хэлэлцэж, шийдвэр гаргасан. УИХ бол хууль тогтоох дээд байгууллага.

Ерөнхийлөгчийн зөвлөх Я.Санжмятав: ҮХЦ-ийн бага суудлын хурал хийлгүй хаяад гарсан хүнээр дунд суудлын хуралдааныг удирдуулсан нь маргаан дагуулсан юм. Шинэчлэн батлагдсан Үндсэн хууль хэрэгжээд эхэлсэн шүү дээ. Нэгэнт 6-р жилээр гээд хуульчилсан юм бол одоогийн Ерөнхийлөгчийн хугацааг 2 жилээр сунгах хэрэгтэй. Тэгэхгүй бол хэрэгжээд эхэлсэн Үндсэн хуулийг УИХ өөрөө зөрчих гээд байна шүү.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах