Цэс Close

Ерөнхийлөгчийн сонгуульд нэгдмэл байр суурьгүй байвал сайнаа үзэхгүй болохыг нь сануулжээ

Хаалганы цаадах улс төр

МАН-ын бүлгийн хуралдаанаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нэлээн бухимдалтайгаар  “Намын бүлгийн шийдвэрийн эсрэг байгаа гишүүдэд том толгой гаргаад байвал сайнаа үзэхгүй” болохыг нь хатуухан сануулжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас хэнийг нэр дэвшүүлэх вэ гэсэн урьтал яриа болоход Булганы гишүүдээс намын хэдэн нөхдөө “урвуулан” Ерөнхийлөгчийн сонгуулиар өөр хэн нэгнийг дэмжье гэсэн саналыг уриалсан бололтой юм. Намын дарга У.Хүрэлсүх болон бүлгийн дарга нар нь үүнд бухимдан бүлгийнхээ нэгдмэл байр сууринаас эсрэг байр суурь илэрхийлсэн гишүүдэд үүрүүлэх хариуцлагыг чангатгая, дүрмэндээ өөрчлөлт оруулах тухай асуудал болгон хөнджээ. Булганыхан ч үүнд нь хариу дуугүй байсангүй “Бүлгийн дүрэм журам нэрийдлээр УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдахгүй шүү, санал нийлэхгүй байна” гэх байр суурийг илэрхийлсэн байна. Нам дотроо хагалган бутаргах, намынхаа байр сууринаас эсрэг толгойлох гишүүдтэй боллоо гэлцэж МАН-ын бүлгийн хурал нэлээн маргаантайхан өндөрлөсөн аж.

Д.МӨРӨН

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах