Цэс Close

Ерөнхий сайдын санаачилгаар 2023 оныг "Авлигатай тэмцэх жил" болголоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР: Ерөнхий сайдын санаачилгаар 2023 оны "Авлигатай тэмцэх жил" болгох тогтоолыг баталлаа. Ингэснээр харьяа сайд болон агентлагуудад авлигатай тэмцэх чиглэлээр хийж хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг албан даалгавар болгон хавсралтаар баталж, хүргүүлсэн. Авлигатай тэмцэх жилийн хүрээнд далд байгаа эдийн засгийг ил болгох, олборлох салбарын ил тод байдлыг бий болгох, хил үнийг тогтоох системийг бий болгож чадсанаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг 55 их наядад хүргэх боломжтой гэсэн тооцоолол гарсан. Энэ хүрээнд авч үзвэл “Авлигатай тэмцэх жил”-ийн хүрээнд дэвшүүлсэн зорилго үр дүнд хүрсэн тохиолдолд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний орлого анх удаа 5000 ам.доллар давах боломжтой.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах