Цэс Close

Ерөнхий сайд Ли Цян Засгийн газрын бүрэлдэхүүнээ танилцууллаа

БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага буюу Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал /БХАТИХ/ шинэ Ерөнхий сайд Ли Цяны Засгийн газрын бүрэлдэхүүнээ танилцууллаа.

Түүний Засгийн газар шинээр дөрвөн шадар сайдтай болж байгаа бөгөөд үүнийг олон улсын шинжээчид Хятадын Засгийн газар цусаа сэлбэж, хүчээ нэмж байна хэмээн үзэж байгаа аж. Ингээд та бүхэнд Ли Цяны Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулж байна.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цян Засгийн газрынхаа Тэргүүн зэрэглэлийн шадар сайдаар өдгөө 60 настай Дин Шюэшяныг сонгожээ. Тэрбээр Хятадын эрх барих дээд байгууллага болох Коммунист намын Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн багөөд сүүлийн 10 жил Бээжинд Ши Жиньпиний тамгын газрын даргаар ажиллаж байжээ.

Төрийн зөвлөлийн дэд сайдаар өдгөө 68 настай Хе Лифенийг томилжээ. Тэрбээр амнөх сайд Лю Хэг орлож байгаа бөгөөд БНХАУ-ын төлөвлөлтийн томоохон байгууллага болох Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороог тэргүүлж байсан нэгэн юм.

Дэд сайд Жан Гоучин. Адгөө 58 настай эдийн засгийн ухааны доктор. Тэрбээр Чунцин, Тяньжин хотуудад, мөн Ляонин мужид удирдах албан тушаал хашихаасаа өмнө батлан хамгаалахын корпорацуудад 20 жил ажиллаж байжээ.

Ерөнхий сайд Ли Цян Засгийн газрынхаа дөрөв дэх дэд сайдаар Лю Гуожуныг сонгожээ. Өдгөө 60 настай тэрбээр өмнө нь Шэньси мужийн Коммунист намыг тэргүүлж байсан нэгэн аж.

Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цян Засгийн газрынхаа Төрийн зөвлөлийн таван гишүүнийг танилцуулсан бөгөөд тэдний дунд эмэгтэй хүн багтжээ. Үүнийг олон улсын шинжээчид сайны дохио хэмээн үзэж өайгаа бөгөөд Хятадын Засгмйн газар шинэчлэл хийж чадлаа хэмээн дүгнэж байгаа юм.

Ингээд төрийн зөвлөлийн гишүүдийг танилцуулъя. Батлан хамгаалахын шинэ сайд генерал Ли Шанфу томилогджээ. Өдгөө 65 настай тэрбээр Хятадын хиймэл дагуулын хөтөлбөрт ажиллаж байсан бөгөөд 2018 онд ОХУ-ын зэвсгийн гол экспортлогч Рособороно экспортоос байлдааны нисэх онгоц болон бусад тоног төхөөрөмж худалдаж авсан хэмээгдэж АНУ-ын хоригт оржээ.

Тайлбар байхгүй.

Нийгмийн аюулгүй байдлын сайд буюу цагдаагийн газрын дарга Ван Сяохун. Өдгөө өдгөө 65 настай тэрбээр Фужоу хотын цагдаагийн газрын даргаар ажиллаж байжээ.

Тайлбар байхгүй.

Төрийн зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ву Зэнлон. Өдгөө 58 настай тэрбээр өмнө нь Зянсу мужийн захирагч, Нанжин хотын Коммунист намын нарийн бичгийн дарга, Зянсу хотын Коммунист намын нарийн бичгийн даргааар ажиллаж байжээ.

Тайлбар байхгүй.

Хятадын хамгийн өндөр албан тушаалтай эмэгтэй гэгдэж байгаа өдгөө 63 настай Шэнь Ициний энэ удаагийн томилгоог олон улсын ажиглагчид Улс төрийн товчоондоо нэг ч эмэгтэй хүн томилоогүй Коммунист нам уламжлалаа эвдлээ. Энэ бол сайны дохио гэж байгаа юм. Тэрбээр өмнө нь Гуйжоу мужийн намын даргын алба хашиж байжээ.

Тайлбар байхгүй.

Тав дахь гишүүнээр өдгөө 57 настай Чин Ган сонгогджээ. Тэрбээр мөн Гадаад хэргийн сайдын албан тушаалыг хаших бөгөөд өмнө нь АНУ-д Элчин сайд байсан туршлагатай нэгэн юм. Сонирхуулахад, Хятадын төрийн зөвлөлийн гишүүд шадар сайд нараас эрэмбийн хувтд доогуур үнэлэгдэх боловч Засгийн газрын сайд нараас дээгүүр эрэмбэлэгддэг.

Тайлбар байхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах