Цэс Close

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НОК-ын Шуурхай штабын дарга Ж.Сандагсүрэнг чөлөөлөх чиглэл өгчээ

Нийслэлийн засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн ажлаа өгөхөөр яригдаж байна. Тэрбээр албан ажлынхаа чиг үүргийн хүрээнд НОК-ын Шуурхай удирдлагын багийг ахалдаг.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлаа авсан даруйдаа “НОК-ын шуурхай удирдлагын багийг илүү туршлагатай, зохион байгуулах чадвар өндөртэй хүн ажиллуулж, өнөөгийн даргыг нь солино” гэх чиглэл өгсөн байна.

Шадар сайд С.Амарсайханы зүгээс ч тэр илүү туршлагатай хүн ажиллуулах санал тавьсан. Энэ хүрээнд Ерөнхий сайдын зөвлөх, УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаярыг тус албанд очих санал тавьсан хэдий ч УОК-ын дэргэдээс ажиллах байдлаар нийслэлд туслаад явна гэдгээ илэрхийлж, татгалзжээ.

Тиймээс ойрын өдрүүдэд Ж.Сандагсүрэнг ажлаас нь чөлөөлж, туршлагатай хүнээр орлуулах хувилбар яригдаж байгаа юм байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнө нь НОК дээр очоод буцахдаа Энд удахгүй бүтцийн өөрчлөлт хийнэ” гэж ёсоороо зарим удирдлагуудыг сэлгэх юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах