Цэс Close

ЖДҮ хөгжүүлэх сангаас 28.4 тэрбум төгрөгийн зээл олгоно

ЖДҮ хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох хүсэлтийг өчигдрөөс эхлэн цахимаар хүлээж авч эхэлжээ. Зээл хүсэгчдийн материалыг ирэх сарын 10-ныг хүртэл хүлээж авах юм байна. Нийт 28.4 тэрбум төгрөгийн зээлийг бизнес эрхлэгчдэд олгох бөгөөд таван жилийн хугацаатай, жилийн гурван хувийн хүүтэй аж. Түүнчлэн эхний жилдээ зээлийн эргэн төлөлтөөс бүтэн чөлөөлөгдөх юм байна.

Нийслэлд 7 тэрбум, хөдөө орон нутагт 21.4 тэрбум төгрөгийн зээл олгохоор төлөвлөж байгаа аж. Өнгөрсөн жилүүдэд олгосон зээлийн эргэн төлөлтөө хэр сайн төвлөрүүлсэн болон тухайн орон нутагт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, ажилгүй иргэдийн тоо зэрэг хэд хэдэн үзүүлэлтэд үндэслэж онооны системээр бодоод, ялгамжтай хуваарилах юм байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах