Жисү “Newtopia” цувралын дууг хамтлагийн гишүүн Рүжэтэй хамтран дуулжээ

Хуваалцах

BLACKPINK хамтлагийн  гишүүн Жисүгийн гол дүрд нь тоглосон цуврал болох  “Newtopia” нээлтээ хийгээд удаагүй байгаа билээ. Зомбитой мөр зэрэгцэн амьдарч буй хүмүүсийн талаар өгүүлэх тус цувралд   Жисүтэй хамт жүжигчин Пак Жён-мин, Ким Жун-хан нар тогложээ. Одоогоор тус цуврал Өмнөд Солонгосын стрийминг үйлчилгээний Coupang Play платформ дээр нээлтээ хийхийн хажуугаар мөн Amazon Prime Video үйлчилгээнд 30 орны хэлний сонголт бүхий хадмалтайгаар үзэгчдийн хүртээл болоод байна.

Тэгвэл жүжигчин Жисү цувралын дуу болох “Newtopia” дуугаа хамтлагийн гишүүн Рүжэтэй хамтран дуулжээ. Ингээд та бүхэнд тэдний анхны хамтрал болох “Newtopia” дууг толилуулж байна.

https://www.youtube.com/watch?v=gr6NNl24JYA

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн