Цэс Close

Ж.Хатанбаатар: БТСУХ жил дараалан тамирчдын допингийн шинжилгээний төлбөрийг төлөөгүйгээс асуудал үүссэн

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын талаар таагүй мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгсэл төдийгүй цахим орчинд нийтлэгдэн олны анхаарлыг татаад байна. Буруутныг хайж хариуцлага хүлээлгэх нь зөв боловч аливааг нэг талаас нь харах нь хожим асар их хор уршиг авч ирдэг гэдгийг бид мартах учиргүй мэт. Тиймээс бид асуудлын нөгөө талд байгаа  Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын ерөнхийлөгч, анагаах ухааны доктор, ардын эмч Ж.Хатанбаатарын байр суурийг сонирхлоо.

Уг асуудлаар тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “БТСУХ 2021 оны тамирчдын допингийн шинжилгээний төлбөрийг төлөхгүй байснаас үүдэн 2022 оны эхнээс Итгэмжлэгдсэн олон улсын лаборатори төлбөрөө төлөхийг шаардсан. Энэ бол зүй ёсны хэрэг. МОНАДА ч энэ талаар удаа дараалан хандаж байсан. Хариу ирүүлдэггүй, нэг удаа Жаргалсайхан даргаас 2022 оны зургадугаар сарын 30-ны өдөр “Танайх хэний заавраар шинжилгээ хийсэн, ...өр төлбөр үүссэн нь танай буруугаас үүссэн” гэсэн утгатай хариуг ирүүлсэн. Эндээс Олон улсын лабораторийн төлбөрийн асуудал ВАДА-гийн хэмжээнд яригдах болж, ВАДА-гийн Төв азийн бүсийн байгууллагын удирдах зөвлөлийн хурлаас “2022 оны арваннэгдүгээр сарын 29-нд “Монгол Улс улаан шугамыг давуулахгүйгээр, тамирчдын шинжилгээний төлбөрийг итгэмжлэгдсэн лабораторид шилжүүлэх хэрэгтэй” гэж сануулсан. Энэ дагуу БТСУХ-нд хандсан. Төлбөрийн асуудлыг бас л шийдвэрлээгүй. Эцэст нь ВАДА-гийн зүгээс 2022 оны арванхоёрдугаар сарын 02-ны өдөр МОНАДА-д шаардлага тавьж, “онц ноцтой зөрчил”-д бүртгэгдсэнийг мэдэгдсэн. МОНАДА нь төлөвлөгөөний дагуу ДХХийн шинжилгээг хийх гэхээр, Олон улсын итгэмжлэгдсэн лаборатори нь төлбөрийн асуудал шийдэгдтэл Монгол Улсаас улсын шигшээ багийн ДХХ-ийн шинжилгээг хүлээн авахаас татгалзсан хэвээрээ байсан. Энэхүү тавигдсан зургаан шаардлагын дөрвөөс нь шинжилгээ авч эхэлснээр дэс дараалан бүртгэлжүүлж, хянуулах шаардлагатай ажил юм. Зургаа дахь шаардлага буюу шинээр хийгдэх цусны шинжилгээ мөн л шинжилгээний эрх нээгдэх, бусад бэлтгэл хийгдэхээс нааш боломжгүй байсан” гэжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах