Цэс Close

Ж.Хунан: 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэж үзэх бөгөөд насанд хүрсэн хүн бүр үүрэг хүлээгч гэдгээ ухамсарлах ёстой

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Налайх дүүрэгт “Хүний эрхийн төлөө-Хамтдаа” нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.
Энэ хүрээнд “Хүний эрх хүүхдийн эрхээс эхэлнэ” уулзалт, хэлэлцүүлгийг Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулсан бөгөөд тус арга хэмжээнд ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан, Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн Б.Ардак, Монгол Улсын гавьяат багш Б.Мөнхжаргал, "Бүх нийтийн боловсролын төлөө" ИНҮЭ-ийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг нар хүүхэд хамгааллын чиглэлээр илтгэл тавьж, оролцогчидтой чөлөөт хэлэлцүүлэг өрнүүллээ.
Тухайлбал, Комиссын гишүүн Ж.Хунан “Хүүхэд хамгаалал хүүхдийн эрх” илтгэлдээ хүүхдийн эрх зөрчигдөхөд нийгэмд тогтсон хэвшмэл ойлголт ихээхэн нөлөөлж байна гэдгийг тодотгосон.
Өөрөөр хэлбэл, 16 нас хүрч иргэний үнэмлэх авснаар тухайн хүүхдийг нас биед хүрлээ, өөрөө шийдвэр гаргаж, хариуцлагаа бүрэн хүлээх чадвартай боллоо гэсэн зарим эцэг, эх хандлагаас үүдэн тухайн хүүхэд үл хайхрах хүчирхийлэлд өртөх, гэр бүлийн хараа хяналтаас орхигдох,улмаар гэмт хээг, зөрчлийн хэргийн хохирогч, холбогдогч болох эрсдэл үүсдэг.
Тиймээс 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэж үзнэ гэдгийг энэ удаагийн илтгэлээр онцолж, насанд хүрсэн хүн бүр үүрэг хүлээгч гэдгийг ойлгож, ухамлан нэг ч хүүхэд хохирохгүй байх, хөгжлийн гадна үлдээхгүй байхын төлөө хүн бүр оролцоотой байхыг уриаллаа.
Харин Монгол Улсын гавьяат багш Б.Мөнхжаргал хүүхдийн нас, хүйс, биеийн онцлогийг харгалзан үзэж байхыг нийт эцэг, эхчүүдэд зөвлөж, хүүхэд ирээдүйд ямар хүн болж төлөвших нь гэр бүлийн орчноос 100 хамааралтайг анхааруулсан юм.
"Бүх нийтийн боловсролын төлөө" ИНҮЭ-ийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг хүүхдийн сурч, боловсрол эрх түгээмэл байдлаар зөрчигдөж байгааг онцолж, боловсролын салбар дахь тэгш бус байдлыг арилгаж байж хүүхдийн эрх бүрэн хангагдах суурь тавигдана гэдэг байр суурийг хэллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах