Цэс Close

Г.Ганболдыг Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны даргаар сонголоо

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ. Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо нь улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах асуудлаарх хууль тогтоомжийн биелэлтийн асуудлыг дагнан хариуцан санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ УИХ-аар хэлэлцүүлэх үүрэгтэй. УИХ дахь МАН-ын бүлгээс тус дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Г.Ганболдыг нэр дэвшүүлжээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь УИХ-ын гишүүн Г.Ганболдыг Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргаар сонгохыг дэмжин баталлаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах