"Замын-Үүд дэх ачаа тээврийн терминалын ажил ирэх 7-р сард дуусна"
Өнөөдөр ГЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Боомтын хөгжлийн хэлтсийн байцаагч Н.Нарангэрэл боомтуудын өнөөгийн нөхцөл байдал, ачааллын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Гашуунсухайт боомтын өргөтгөлийн бүтээн байгуулалтын ажил ирэх сарын 15-аас эхэлнэ. Жолоочгүй тээврийн хэрэгслийн гарц барихаар төлөвлөсөн. Боршоо боомтын бүтээн байгуулалтын ажлыг улсын комисс 2022 оны 12-р сард хүлээн авсан. Харин зорчигч тээврийн цогцолборыг ирэх 5-р сард хүлээн авч, ашиглалтад бүрэн оруулна. Энэ боомтод ОХУ-аас олон зорчигч нэвтэрдэг гол боомт учраас хүчин чадал нь долоо дахин нэмэгдэнэ. Харин Сүхбаатар боомт одоо ашиглалтад ороход бэлэн болсон. Энэ боомтоор төмөр замаар бизнес хийж буй аж ахуйн нэгжүүдийн цаг хугацааг 30 хувиар багасгах судалгаа гарсан” гэлээ.
Сэтгэгдэл үлдээх